Магистрын сургалт

Магистрын сургалт

БИДНИЙ ЗОРИЛГО

Дархан ДС-ийн Магистрын алба нь судалгаанд суурилсан мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадвар, инновацийн сэтгэлгээ, манлайлах чадамжтай магистр бэлтгэж, орон нутаг, бүс нутаг, улсын хөгжилд хувь нэмэр оруулахыг зорин ажиллана.

Магистрын сургалтыг судалгааны магистр болон мэргэжлийн магистр гэсэн хоёр чиглэлээр хөгжүүлнэ.

СУДАЛГААНЫ МАГИСТР

Шинжлэх ухааны судалгааны арга зүй эзэмшиж, бие даан судалгаа хийх, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний бүтээл болгон боловсруулах чадварыг хөгжүүлнэ.

Цаашид докторын түвшинд суралцах, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр ажиллах сонирхолтой суралцагчдад тохиромжтой.

МЭРГЭЖЛИЙН МАГИСТР

Мэргэжлийн мэдлэг, ур чадварыг ахисан түвшинд хөгжүүлж, байгууллага, салбарын бодит асуудлыг шийдвэрлэх, удирдан зохион байгуулах, шинэ арга, технологи, инновацийг практикт нэвтрүүлэх чадвар эзэмшүүлнэ.

Сургалтад кейс, төсөлт ажил, мэргэжлийн дадлага, бодит асуудалд суурилсан сургалт түлхүү ашиглана.

ДАРХАН ДС-Д МАГИСТРАНТААР СУРАЛЦАХЫН ДАВУУ ТАЛ

ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛИЙН БОЛОМЖ

Бакалаврын дипломын 3.3 болон түүнээс дээш голч дүнтэй элсэгч холбогдох шалгуур, журмыг хангасан тохиолдолд сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Мөн магистрантууд холбогдох хууль, журам, шалгуурын хүрээнд оюутны сургалтын зээл, тэтгэлэг, тэтгэмжийн хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.

СУРГАЛТ, СУДАЛГААНЫ БОЛОМЖ

Магистрант суралцах хугацаандаа:

  • эрдэм шинжилгээний хурал, семинарт оролцох;
  • судалгааны өгүүлэл бичиж хэвлүүлэх;
  • судалгаа, инновацийн төсөлд оролцох;
  • байгууллага, салбарын бодит асуудлаар судалгаа хийх;
  • дотоод, гадаадын их сургууль, судалгааны байгууллагатай хамтран ажиллах;
  • дижитал технологи, хиймэл оюун ухааныг сургалт, судалгаанд ашиглах;
  • судалгааны үр дүнгээ практикт нэвтрүүлэх боломжтой.

ЭЛСЭЛТ

Магистрын сургалтад бакалаврын болон түүнтэй адилтгах дээд боловсролын зэрэгтэй иргэн элсэх боломжтой.

Элсэлт, хөтөлбөрийн сонголт, сургалтын хэлбэр, бүрдүүлэх материал, сургалтын төлбөр, тэтгэлэг болон зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Магистрын албанаас авна.

МАГИСТРЫН АЛБА

Магистрын албаны дарга
Доктор, профессор С. Хаш-Эрдэнэ
Утас: 99163960

Арга зүйч, мэргэжилтэн
П. Чулуунцэцэг
Утас: 94432556

БИДНИЙ УРИА

СУДАЛГААНД СУУРИЛСАН МЭДЛЭГ –
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР –
ИННОВАЦИ – ХӨГЖЛИЙН МАНЛАЙЛАЛ

ДАРХАН ДС – МЭДЛЭГЭЭС СУДАЛГАА, СУДАЛГААНААС ХӨГЖИЛД



ДАРХАН ДК – МАГИСТРЫН АЛБА
  • Мэргэжил
  • Мэргэжлийн нэрс
  • Мэргэжлийн нэрс байрлана
Дээш