ДК үүсгэн байгуулагдаад өдгөө 28-н жилийн түүхийг бүтээсэн бөгөөд энэ гайхалтай өдөр шагналын хур буусан ахмад настай багш нартаа хүндэтгэл үзүүлсэн дурсамжтай цаг байлаа
Төрийн дээд шагнал болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан ДаДэС-ийн номын санч Ц.Долгорсүрэн
Ахлах багш тэмдгээр 24-р сургуулийн биеийн тамирын багш Д.Мөнхгэрэл
Заах аргач багш тэмдгээр 24-р сургуулийн бага боловсролын багш Б.Уянга, Б.Должинжав, А.Баярцэцэг
Багшийн алдар тэмдгээр 24-р сургуулийн дуу хөгжмийн багш Д.Мишээл
Мөн 2024-2025 оны хичээлийн жилд Дархан-Уул аймгийн Боловсролын газар, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан “Залуу багш” хөтөлбөрийн хүрээнд ур чадварын уралдааныг бага боловсролын багш нарын дунд зохион байгуулсан байна. Энэхүү уралдаанд 24-р сургуулийн багш Б.Уянга, А.Баярцэцэг нар тэргүүн байр эзэлсэн байна. Цалингийн 20 хувиар шагнан урамшуулж байна.
Монголын багш нарын 59 дэх, Дэлхийн багш нарын 31 дэх өдрийн баярыг тохиолдуулан сургуулийн удирдлагуудын зүгээс ДаДэС-ийн багш ажилчиддаа урамшуулал олгохоор болсон байна.
Ахмад багш нарт зориулсан хүндэтгэл
“Эрдмийн их өргөөнд оюуны ариун гэгээ түгээн, үеийн үед шавь нартаа үлгэр дууриал болж ирсэн эрхэм хүндэт ахмад багш нартаа хүндэтгэл илэрхийлье. Та бүхний алдар суу, оюуны өв эрдэм мөнхөд гэрэлтэж, шавь нарын зүрх сэтгэлд мартагдашгүй дурсамж болон үлдэнэ.”
Эрдмийн гэрэл бүхэн үеийн үед гийж, шавь нарынхаа сэтгэл зүрхэнд мөнхөд гэрэлтэх болтугай.






