Мэдээ

RETEACH төслийн сургалт
Итали улсын Палермо хотноо 2025.06.22-25 өдрүүдэд зохион байгуулагдсан ERASMUS+ RETEACH буюу "Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх" төслийн сургалтад Дархан Дээд сургуулийн дөрвөн багш амжилттай оролцлооо. Төслийн үр дүнд Европын багшийн боловсролын бодлого, сургалтын шинэ аргачлалаас суралцаж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулах юм. Төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр Их Сургууль ажиллаж байгаа бөгөөд Румыны Брасов дахь Трансилваний Их Сургууль, Италийн Палермогийн их сургууль, Боловсролын хамтын ажиллагааны байгууллага CESIE, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, МУИС-ийн Зүүн Бүсийн Сургууль, Хангай Дээд Сургууль, Дархан Дээд Сургууль зэрэг гадаад, дотоодын их сургуулиуд, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран ажиллана.

darkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversity



Дээш