Мэдээ

Reteach төслийн шугамаар тоног төхөөрөмж хүлээн авлаа.
ERASMUS+ RETEACH буюу “Монгол улсад багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд оролцогч их сургуулиудад сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Сургалтын тоног төхөөрөмжүүдийг төслийн үндсэн оролцогч их сургуулиуд болох Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, МУИС-ийн Зүүн Бүсийн Сургууль, Hangai University, Дархан Дээд Сургууль-ууд хүлээн авлаа. Төслийн ерөнхий зохицуулагч Отгонтэнгэр их сургуулийн зүгээс сургалтын тоног төхөөрөмжүүд суурин компьютер, зөөврийн компьютер (нотебүүк), принтерүүдийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж, төслийн оролцогчид хүлээн авах актад гарын үсэг зурлаа. Дархан Дээд сургууль нь 2025-2026 хичээлийн шинэ жилийн нээлтийн үеээр төслийн шугмаар хүлээн авсан компьютер, техник хэрэгсэлүүдээр мэдээллийн технологийн шинэ лабраторийг байгуулж багш оюутны хүртээл болголоо.

darkhanuniversity

darkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversity



Дээш