Мэдээ

“БҮС НУТГИЙН ХӨГЖИЛД ИХ СУРГУУЛИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО” ОУ-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ

      “Дархан Коллеж”, ОХУ-ын “Буриадын их сургууль”, ӨМӨЗО-ны “Хондер коллеж” хамтран “Бүс нутгийн хөгжилд их сургуулийн үүрэг оролцоо” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна.

       Хурлаар бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд их сургуулийн үүрэг оролцоог тодорхойлох, их сургуулийн дэргэдэх судалгаа шинжилгээний төвүүдийн үйл ажиллагааг хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн багш боловсон хүчний нөөц боломжийг судлах, боловсролын салбар дахь хиймэл оюун ухаан, дижитал шилжилтийн хэрэгжилтийг сайжруулах арга зам, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилготой.

       Илтгэлийн чиглэл: Бүс нутгийн хөгжлийн боловсролын чиг хандлага Бүс нутгийн багшлах боловсон хүчний эрэлт хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээл Их дээд сургуулийн дижитал технологийн шилжилт, Хиймэл оюун ухаан ба их сургууль, STEAM буюу ШИМТ боловсрол, Багшлахуй ба суралцахуйд туршиж буй шинэ технологи, туршлага Боловсролын чанарын үнэлгээний систем, Их сургуулийн дэргэдэх эрдэм шинжилгээ, судалгааны төвийн үйл ажиллагаа.

        Хуралд СӨБ, ЕБС, ИДМС-ийн багш, арга зүйч, эрдэм шинжилгээний ажилтнууд, магистрант, докторантууд оролцож байна.

darkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversity

 



Дээш