Erasmus+ RETEACH төслийн чадавхжуулах сургалт Палермо хотод амжилттай боллоо “Инновацид чиглэсэн багшийн боловсролын практикийг сайжруулах” сэдэвт 3 өдрийн сургалт-семинарт Дархан Коллежийн багш судлаачид амжилттай оролцлоо.
Ерөнхий зохион байгуулагчаар Монгол талаас Отгонтэнгэр Их Сургууль ажиллав. Сургалтад БЯ, БЕГ, БСҮХ, МУБИС, МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, Хангай Их Сургууль, Дархан коллежийн төлөөллүүд оролцлоо. ЕХ-ны түншүүд болох Палермогийн Их Сургууль (UNIPA), Трансилванийн Их Сургууль (UNITBV), CESIE ETS байгууллагууд багшийн боловсролын чиглэлээр Европын туршлагаасаа хуваалцав.
Сургалтын ерөнхий агуулга:
* Монголын багш бэлтгэх хөтөлбөрт хийсэн дүн шинжилгээ, нөхцөл байдлын шинжилгээ
* Европын холбооны багш бэлтгэх хөтөлбөрийн сайн туршлага
* Ногоон болон дижитал шилжилт рүү шилжүүлэх -идэвхтэй сургалтын аргууд
* Менторын хөтөлбөр болон практик хичээлүүдийн туршлага
* 21-р зууны европын багшид байх ур чадварууд
* Дадлага, менторшип, мэргэжил дээшлүүлэх тогтолцооны сайн туршлагуудыг хэлэлцэж, Монголын нөхцөлд нутагшуулах боломжуудыг ярилцлаа.





