Мэдээ

Дархан коллежийн удирдлагын ОХУ-д 03.29-04.03 хооронд хийсэн ажлын айлчлал
Дархан коллежийн удирдлагын ОХУ-д 03.29-04.03 хооронд хийсэн ажлын айлчлал оросын талтай харилцан тохиролцсон хөтөлбөрийн дагуу амжилттай өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Улан Үд Буриадын УИС дээр болсон олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлж оролцож, хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ. Мөн Дорно Сибирийн соёл урлагийн дээд сургуультай ххмтран ажиллах Гэрээ байгууллаа. Төлөөлөгчид Эрхүү хотод Эрхүүгийн эдийн засаг, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний колледж, Эрхүүгийн эдийн засаг эрх зүйн сургууль, Эрхүүгийн УИС, ОХУ-ын ШУА-ийн далай судлалын хүрээлэн, Барилга архитектурын сургууль дээр ажил хэргийн уулзалт хийж, сургуулиудын сургалт судалгааны ажилтай танилцаж ххмтран ажиллах чиглэлүүдээ харилцан тохиролцов. Оросын талын эдгээр байгууллагуудтай Эрхүү хотноо МШУА-ийн төлөөлөгчөөр ажиллаж байх үеэсээ өнөө хүртэл ажил төрлийн болон нөхөрсөг харилцаатай явж ирж, захирал удирдлагууд нь тогтвортой өнө удаан ажиллаж байна. Сургуулийн маань сургалт, эрдэм судалгааны ажлын олон улсын хамтын ажиллагаа өргөжинө тэлж илүү их боломж нээгдэж байна. Хамт олондоо ийнхүү товч мэдээлэл фото зургийн хамт хүргэж байна.

darkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversity



Дээш