Мэдээ

“СЭТГЭЛ ЗҮЙН АЯЛАЛ” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

Дархан коллежийн Сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэргэжлийн ур чадварыг таниулах, олон нийтийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих зорилготой нэгдсэн өдөрлөг болох гэж байна.

Өдөрлөгийн зорилт: 1.Сэтгэл зүйчийн мэргэжлийн ач холбогдлыг сурталчлах

2. Оролцогчдын сэтгэл зүйн онцлогийг оношлох

3. Оюутан залуусын удирдан манлайлах чадварыг хөгжүүлэх

Хамрах хүрээ: Дархан коллежийн багш ажилчид, оюутнууд болон сонирхсон хүн бүрт нээлттэй.

Хэзээ: 2026 оны 5-р сарын 6, 09:00-16:00

Хаана: Дархан коллежийн Урлаг заал

Сэтгэл зүйн эрүүл мэнд бол таны амжилтын үндэс юм. Түр саатаж, бидэнтэй нэгдээрэй!

darkhanuniversity

darkhanuniversity

 



Дээш