"Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх нь" төслийн хүрээнд "Сургалтын хөтөлбөр болон сургалт, суралцахуйн шинэлэг арга зүйн чадавхийг бэхжүүлэх зорилт бүхий уг сургалтын хүрээнд Төслийн оролцогчид Отгонтэнгэр Их сургууль, Боловсролын Ерөнхий газар, Боловсролын яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол улсын боловсролын их сургууль, МУИС-ийн зүүн бүсийн сургууль, Хангай дээд сургууль, Дархан дээд сургуулийн мэргэжилтэн багш ажилтнууд уг төслийг хэрэгжүүлэх үйл явц, үр дүн, тулгарч буй саад бэрхшээл, сорилтын талаар илтгэл хэлэлцүүлж санал солилцлоо. Мөн уг үйл ажиллагааны хүрээнд Дархан Дээд сургуулийн хамт олон Европын холбооны тэргүүлэх их сургуулиудын профессор, судлаачдаас 5 өдрийн турш үнэ цэнтэй туршлага, хэрэгжүүлэх шинэлэг санаа, мөн цаашид ажиллах урам зоригийг авлаа. Мөн ERASMUS+RETEACH төслийн хүрээнд хамтран ажиллаж буй бүх байгууллагууд, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье!!!





