Мэдээ

ЕВРОПЫН ХОЛБООНЫ EACEA-ГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ДАРХАН КОЛЛЕЖИД ЗОЧИЛЖ RETEACH ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

      Европын Холбооны Erasmus+Reteach хөтөлбөрийн санхүүжилттэй “Монгол Улсын багш бэлтгэх хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх” (RETEACH) төслийн хэрэгжилтийн явц, хүрсэн үр дүнтэй танилцахаар Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлаг (EACEA)-ийн төлөөлөгчид Жордана Бруно (Giordana Bruno), Микеле Маркаччи (Michele Marcacci) нар Дархан коллежид албан айлчлал хийлээ.

      Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Дархан коллежийн захирал, удирдлагын төлөөлөлтэй уулзаж, Европын Холбоо болон тус сургуулийн хамтын ажиллагаа, хэрэгжиж буй төслүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн RETEACH төслийн зохицуулагч, хамтрагч байгууллагуудын төслийн багтай уулзаж, ажлын багц тус бүрийн хэрэгжилт, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, чанарын баталгаажуулалт, төслийн үр дүн, тулгамдаж буй асуудал болон тогтвортой байдлын талаар танилцуулга, хэлэлцүүлэг өрнүүллээ.        Төлөөлөгчид төслийн санхүүжилтээр тоног төхөөрөмжөөр тохижуулсан сургалтын танхимтай танилцаж, шинэчлэгдсэн хөтөлбөрийн багш, суралцагчид болон хамтрагч байгууллагуудын төлөөлөлтэй уулзан санал солилцов.

       Айлчлалын үеэр багш бэлтгэх хөтөлбөрүүдийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх, боловсруулсан бодлогын баримт бичгүүдийг сайжруулах, баталгаажуулах, төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангахад хамтрагч байгууллагуудын оролцоо чухал болохыг онцоллоо. Түүнчлэн EACEA-ийн төлөөлөгчид төслийн хамтрагч байгууллага болох Дархан коллежийн төслийн хэрэгжилтийн явц сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

        Энэхүү айлчлал нь RETEACH төслийн хэрэгжилт, үр дүнг үнэлэх, хамтрагч байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын багш боловсролын ногоон болон дижитал шилжилтийг дэмжихэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

darkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversitydarkhanuniversity



Дээш